Мөсөн өргөө Азийн шилдэг байгууламжаар шалгарлаа

Степпе Арена буюу бидний нэрлэж заншсанаар Мөрөөдлийн Мөсөн өргөө  нь 2019 оны 4-р сард шаваа тавьж, цар тахлын хөл хориотой зэрэгцэн баригдаж, 2021 оны 9-р сард нээлтээ хийсэн  билээ. Мөсөн өргөө  нь монголчуудын, тэр дундаа мөсөн спортынхны 100 жилийн мөрөөдлийг биелүүлсэн түүхэн бүтээн байгуулалт бөгөөд маш богино хугацаанд баригдаж нээлтээ хийснээс хойш гадаад дотоодын олон шагнал авч, олны талархлыг хүлээгээд байна. Монгол Улсын 2021 оны шилдэг бүтээн байгуулалт, 2021 оны онцлох үйл явдлын нэг, Монголын Үндэсний олимпын хорооны спортын шилдэг бүтээн байгуулалт, Бөртэ чоно цомын эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэршээлтэй хүмүүст ээлтэй барилга байгууламж зэрэг шагналыг дотооддоо хүртсэн … Continue reading Мөсөн өргөө Азийн шилдэг байгууламжаар шалгарлаа